Малын гоц халдварт хонины цэцэг өвчний нөхцөл байдал /2023.02.05-ны байдлаар/
Чулуунхороот, Дашбалбар, Булган, Чойбалсан сумын 10 голомтын 20 малчин өрхийн 395 толгой хонь өвчилж малчдын хүсэлтийн дагуу өвчтэй хонийг 100% устгаж, тухайн сумдын болон аймгийн Засаг даргын 2023 оны А/44 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварыг таслан зогсоох урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийж байгаа юм.
Аймгийн хэмжээнд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 4 сумын 10 голомтын 20 малчин өрхийн 395 толгой хонь өвчилж, 20 толгой хонь хорогдож, 9 толгой хонь нядалж, 366 толгой хонийг устгалд хамруулаад байна.
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 81 малчин өрхийн 71,114 толгой хонь хамрагдаж 74,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.