Аймгийн Засаг даргын 2023 оны А/23 дугаар захирамжаар батлагдсан "Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжих "Би сувилагч" болзолт уралдаан дахин зохион байгуулагдах гэж байна.
Уралдаан гурван үе шаттайгаар явагдаж хамгийн өндөр оноог цуглуулж эхний 3 байранд шалгарсан сувилагч нарт тус бүр орон сууцны урьдчилгаа болох 20.0 сая төгрөгийн бодит дэмжлэг үзүүлэх аж.
Сувилахуйн тусламж үйлчилгээний шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй "Би сувилагч" төсөлт уралдаан нь 21 аймагт анхдагч болсноороо онцлог юм.
Уралдаан 3 үе шаттайгаар явагдана.
Нэгдүгээр үе шат : 2023.03.01-04.01 уралдаанд оролцогчдыг сонгох
Хоёрдугаар үе шат : 2023.04.01-05.12 Эрдэм шинжилгээний хурал, Ур чадварын уралдаан
Гуравдугаар үе шат : 2023.05.15-08.12 шалгарсан 12 сувилагч "Зорилтот бүлэгт чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа" -г зохион байгуулна.