Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах Дорнод аймгийн ажлын хэсгийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ойн баярын хурлын арга хэмжээг удирдан явууллаа. Хурлын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга, аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн нээн үг хэлж Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, 1939 оны Халхын голын дайнд оролцсон ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нар мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хүндэтгэлийн хуралд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, МУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга бөгөөд ойг зохион байгуулах улсын комиссын гишүүн, хурандаа Ө.Эрдэнэ-очир, 1945 оны дайны ахмад дайчин Я.Өсөх, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын агентлаг, байгууллагуудын төлөөлөгчид, Манай улсад суугаа гадаад улсын элчин сайд, яамны төлөөлөгчид, ОХУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид, генерал, офицерууд, дайчид, хөрш зэргэлдээх ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газар, Агын тойрог, Чита хотын зочид, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Ховд, Төв, Орхон аймгийн зочид, төлөөлөгчид, төр захиргаа, аж ахуй, олон нийт, зэвсэгт хүчин, хилийн цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлага, МУ-ын хөдөлмөрийн баатар, 2008 оны Паралимпын аварга Д.Баатаржав, МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын багийн гишүүн, хурандаа С.Сайнцог, БНМАУ-ын Маршал, МУ-ын баатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МАН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга, МУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбалын дүү Ю.Аюуш, Монгол Улсын ахмад баатруудын болон Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, ахмад дайчдын гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөл,ахмадууд болон иргэд оролцсон юм.
Мөн Монгол улсын цэргийн дуу бүжгийн чуулга, Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын Цэргийн дуу бүжгийн чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамтарсан урлагийн тоглолт боллоо.