Өнөөдөр /2023.02.07/ Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн JCI Их Хүрээ салбарын гишүүд Дорнод аймагт ажиллах үеэр хүлээн авч уулзан хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурав.
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар JCI Их Хүрээ салбар байгууллагтай хамтран "Ногоон Ирээдүй” төслийг хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд нийт 21’000 хүүхдэд сургалт хийж мод тарих ажлыг хамтран зохион байгуулна.
Мөн JCI Их Хүрээ салбар байгууллагаас “Ногоон Ирээдүй” , "Хувь хүний хөгжил" сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад зохион байгуулах юм.