Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгатай танилцлаа

1 жил
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгатай танилцлаа
Өнөөдөр /2023.02.08/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгатай аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн танилцлаа.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, орон нутагтаа сэргээн засалтын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
 
Тус барилга нь 2000 мк талбайтай 3 блокоос бүрдэж буй байгууламж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан тэргэнцрийн агуулахтай, бүх хэсэг брайль үсгээр тэмдэглэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж бүх цонх, хаалга автомат удирдлагатай дуут дохиотой гэдгээрээ онцлог. Цахилгаан эрчим хүчийг бага зарцуулах үүднээс нарнаас эрчим хүч гарган талбайг бүхэлд нь дулаанаар хангаж байна.
 
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгын дагуу Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулаад байгаа юм.
 
Дорнод аймгийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 4192 иргэн бий. Эдгээр иргэдийн 58 хувь нь аймгийн төвд, 42 хувь нь хөдөөгийн 13 суманд амьдарч байна. 2016 оноос эхлэн аймгийн төсвийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал” хөтөлбөрийг 4 зорилт 45 ажил, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
7 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
5 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.
ғимарат ішінде кескіні болуы мүмкін
1 адам және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
ғимарат ішінде кескіні болуы мүмкін
ғимарат ішінде кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
ағаш және сыртта кескіні болуы мүмкін