Монгол Улсын АВАРГА малчид, тариаланчид тодорлоо

1 жил
Монгол Улсын  АВАРГА малчид, тариаланчид тодорлоо
Дорнод аймгийн Засаг даргаас жил бүр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээл гарган хөдөлмөрлөж, хүн амаа эрүүл хүнсээр хангаж, ажлын байр нэмэгдүүлэн ажиллаж, Улс орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчид, тариаланчдаа Улсын аваргад тодорхойлон ХХААХҮ-ийн сайдад хүргүүлдэг билээ.
 
Ийнхүү тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Дорнод аймгаас Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин ес, Улсын аварга тариаланчаар хоёр хүн тодруулсан байна.
 
Улсын хошой аварга малчин цолоор
 
 1. Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Дамдинсүрэнгийн Бямбаа;
 
Улсын аварга малчин цолоор
 
 1. Баяндун сумын Түргэн багийн малчин Нямсүрэнгийн Төвшинтөгс,
 
2. Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батжаргалын Мөнх-Эрдэнэ,
 
3. Булган сумын Чулуут багийн малчин Бадрахын Даваажаргал,
 
4. Гурванзагал сумын Цагаан хошуу багийн малчин Сүхээгийн Бат-Очир,
 
5. Матад сумын Жаргалант багийн малчин Володъяагийн Батхүү,
 
6. Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Цагаандамдингийн Сайнбилэг,
 
7. Халхгол сумын Ялалт багийн малчин Рагчаагийн Балжинням,
 
8. Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн малчин Чимэдийн Цоггэрэл,
 
9. Чойбалсан сумын Энгэр шанд багийн малчин Дамдингийн Цэрэндорж,
 
Улсын аварга тариаланч цолоор
 
1. Хэрлэн сумын иргэн Дугарсүрэнгийн Мөнхцэцэг;
 
2. Баяндун сумын иргэн Балжнямын Даваасүрэн нар тус тус шалгарлаа.