Өнөөдөр /2023.02.11/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцав. Дорнод аймгийн хэмжээнд Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутаг цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цагаан зуд буюу цасны зузаан хээрийн бүсэд 22см-ээс дээш хүрч, өвөлжилт хүндрээд буй.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн Хөлөнбуйр, Баянтүмэн сумын цагаанаар зудархуу газар нутагт ажиллах юм.