Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С. Амарсайханд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс орон нутагт тулгамдаж буй дараах асуудлуудаар хандлаа

1 жил
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С. Амарсайханд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс орон нутагт тулгамдаж буй дараах асуудлуудаар хандлаа
1. Монгол Улсын Засгийн газар, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, Орон нутгийн иргэд, нийгэм эдийн засаг, төсөвт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх
 
2. Чойбалсан хотын цэвэр усны магистраль шугам сүлжээг шинэчлэх төсвийг шийдвэрлүүлэх
 
3. Махны экспортыг нэмэгдүүлэх
 
4. Хилийн боомтуудад ариутгал, халдваргүйтгэлийн пункт байгуулах, тогтмол ажиллуулахыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх
 
5. Сумдын Мал эмнэлгийн тасгийн Мал эмнэлгийн байцаагч, Малын эмч нарын цалинг нэмэгдүүлэх, эрх хэмжээг нэмэгдүүлэх
 
6. Хувийн хэвшлийн Мал эмнэлгийн нэгжийг дэмжих
 
7. Хөлөнбуйр суманд Мал эмнэлгийн хяналтын цэг байгуулах
 
8. Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах тухай Засгийн газрын 2017 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах
 
9. Улсын нөөцийн газрын Дорнод аймаг дахь салбарт байгаа малын тэжээлээс аймагт хуваарилуулах
 
10. Дорнод аймагт 2021 онд анх илэрч дэгдсэн Үхрийн арьс товруутах өвчний улмаас устгасан үхрийн нөхөх олговор, тэмцэх арга хэмжээний зардал 3,275,129,404 төгрөг.
2022 онд илэрсэн тус өвчлөлийн улмаас устгасан үхрийн нөхөх олговор, тэмцэх арга хэмжээний зардал 2,119,485,429 төгрөгийг шуурхай олгуулах
 
11. Газар хөдлөлтийг мэдээлэх, бүртгэх төхөөрөмжийг сумдад байрлуулахад хамтарч ажиллах
 
12. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангид шинээр албаны байр барих төсвийг Улсын төсвөөс шийдвэрлүүлэх.