Цэргийн чуулгынхан Дорнод аймагт...

9 сар
Цэргийн чуулгынхан Дорнод аймагт...

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай болж өндөрлөлөө.
ЦДБЭЧ-ын удирдлага хамт олон Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон Хүндэтгэлийн тоглолт, урлаг соёлын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Дайнд оролцож алтан амиараа эх орноо хамгаалсан дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол, цэргийн ёслолын жагсаал зэрэг арга хэмжээнүүдэд Цэргийн чуулгынхан голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт, залуучуудад зориулсан үдэшлэг цэнгүүнд Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын офицерын ордны дуу бүжгийн чуулга, Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театр, Дорнод Сибирийн Соёл урлагийн академийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцлоо.

 
 

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар