Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам” болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар 31-ний өдрийн “Аргачлал, загвар батлах тухай” тушаалын дагуу аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулж, гарын үсэг зурав.