Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Бишкек 2022" байлдааны самбо бөхийн Дэлхийн аварга Гантөмөрийн Баяндүүрэнг хүлээн авч уулзан амжилт хүсэв.
Баян-Уул сумын харьяат Г.Баяндүүрэн нь БНСУ, Казахстан, Узбекистан улсын тамирчдыг ялж Монгол Улсаас тодорсон байлдааны самбо бөхийн 3 дахь Дэлхийн аварга болсон билээ.
Түүний амжилтуудыг дурдвал :
Байлдааны самбо бөхийн дэлхийн аваргийн хүрэл медаль 2017 он
Азийн тэнхимийн болон тулааны спортын их наадмын хүрэл медаль 2017 он
Азийн аварга шалгаруулах тэмцэээний хүрэл медаль 2018 он
Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, нэг мөнгөн медаль /ЖИҮ ЖИЦУ/
Дэлхийн тулааны спортын их наадмын хос хүрэл медаль 2019 он
Олон Улсын тэмцээнээс хоёр алт нэг мөнгө медаль
Холимог тулаанд дөрөв удаа ялалт байгуулсан
Киргизстан бишкек 2022 оны байлдааны самбо бөхийн дэлхийн аварга