Уламжлалт сар шинийн баярыг угтан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй "САР ШИНИЙН ӨНГӨ-2023" цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.
Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаанд 60 гаруй аж ахуй нэгж иргэд 6-8 төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдаа Хэрлэн номин бизнес төвд 02 дугаар сарын 14-өөс 19-ийг хүртэл үргэлжлэх юм.
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Дорнод аймаг дахь салбар танхим хамтран зохион байгуулж байна.