Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан сумын хамгийн өндөр настанд хүндэтгэл үзүүллээ

1 жил
Аймгийн  Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан сумын хамгийн  өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан суманд ажиллах үеэрээ тус сумын хамгийн өндөр настан Жамцын Чогсомжав, Санжийн Сэр-Од, Бат-Очирын Чойжил гуай нарын гэрт нь зочилж, хүндэтгэл үзүүлэн санал хүсэлтийг нь сонсож байна.
 
Бат-Очирын Чойжил гуай энэ жил 90 насыг зооглож байгаа бөгөөд Халхгол сумын Буйр нуураас ажлын гараагаа эхэлж, адуучин тэмээчнээр, мөн Төмөрзамд 11 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.
 
Б.Чойжил гуай хэлэхдээ "Аймгийн даргыг гэрээр минь зочилж байгаад маш их баяртай байна хэмээгээд настан би өндөр насны тэтгэврээ аваад болж байна аа, тусгайлан хэлэх санал хүсэлт алга даа" гэв.
 
Айлчлан ирж буй Арвандолоодугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийнхаа 90-ээс дээш настай нийт 77 ахмад настанд аймгийн Засаг даргаас мэндчилгээ, гарын бэлгийг хүргүүлж байгаа юм.