Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Бадарчингийн Даваад аймгийн аварга малчин цол, тэмдгийг малчны хотонд нь очин гардуулж өглөө. Б.Даваа нь Улсын аварга малчин Бадарчингийн отгон хүү аж.
Бадарчингийн Даваа нь 20 жил мал маллаж байгаа ба 2019 онд сумын аварга малчин болсон. 2 малчинд мал маллах туршлагаа зааж сургасан, 1 өрхийг малжуулсан байна. Нийт 4 төрөлдөө 1500 орчим малтай өвөлжиж байна.