Өнөөдөр /2023.02.17/ ХХААХҮ-ийн яамны сайд Х. Болорчулуун аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн нар Булган сумын Чулуут багийн малчин Бадрахын Бадрахын Даваажаргалд Улсын аварга малчны цол, тэмдгийг гардуулан өглөө.
Тэрээр 42 жил мал маллаж байгаа ба
- 1979 онд V-р таван жилийн гавшгайч, “Алтан төл”-ийн эзэн
- 1986,1987 Аймгийн хошой аварга тууварчин
-1988 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2014 онд “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Туг”-ийн одон
-2018 онд аймгийн Манлай малчин
-2020 онд Мал аж ахуйн хүндэт профессор цол тэмдэг
-2021 онд мянгат малчин тус тус болсон байна.
Б.Даваажаргал нь төр засгийн даалгавар олон түмний итгэл хүлээж улсад 42 жил ажиллахдаа мал аж ахуйн үйлдвэрлэлийг байгаль орчинд халгүй байх бэлчээр усны ашиглалт, хамгаалалт, эзэмшилтийг сайжруулж малын ашиг шимийг дээшлүүлэх мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээг нэгдсэн цэгт явуулах хадлан тэжээл бэлтгэх, худаг ус гаргах, хашаа хороогоо хамтын хүчээр барих, засварлах зэрэг ажилд өөрийн оюун санаа хүч хөрөнгөө нэгтгэжээ.
Мөн 2000 оноос хойш байгаль цаг уурын тааламжгүй үед ганц хоёроороо ажиллаж амьдарч байгаа малчин өрхүүдийн ажиллах хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүчин мөхөсдөж ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгааг олж харж нутаг бэлчээр залгаа нэг усанд олон жил амьдарч бие биенийхээ мал маллах арга ухаанд туслалцаж ирсэн уламжлалд тулгуурлан өөрийн багийн 9 өрхийн хамт 2004 оноос “Тугийн Бүрд” малчны бүлэг байгуулан ажиллаж байна.