Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн 7 суманд Улс, аймгийн аюулгүйн нөөцөөс 460,0 тн өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байна.
Өнөөдөр /2023.02.16/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөлөнбуйр сумын малчдад Улс, аймгийн аюулгүйн нөөцөөс 400 шуудай хивэг, тэжээл 400 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр хүлээлгэн өглөө.
Үргэлжлүүлэн Булган, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хэрлэн сумын өвөлжилт хүндэрсэн багийн малчдад өвс тэжээлийн дэмжлэгийг энэ 7 хоногт багтаан хүргүүлнэ.