Аймгийн Засаг дарга Булган суманд ажиллах үеэрээ тус сумын хамгийн өндөр 91 настай Батсэнгийн Пагма гуайгаар зочилж, хүндэтгэл үзүүлэн, санал хүсэлтийг нь сонслоо.
Б.Пагма гуай Матад суманд төрсөн ба Дорнод гурилын үйлдвэрт 18 наснаасаа гавьяаныхаа амралтад гартлаа ажиллажээ. Одоо ач хүү Г.Бямбадоржийн гэр бүлтэй амьдарч байна.
Тэрээр аймгийн Засаг даргыг зочилсонд талархаж ерөөлөө хайрлалаа.