Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн /2022.02.18/ Сэргэлэн сумын 2 дугаар багийн малчин Доржийн Энхбадрахад аймгийн аварга малчин цол, тэмдгийг гардуулан өглөө.
Тэрээр 25 жил мал маллаж байгаа ба 2018 онд Сумын аварга малчин, 2 малчинд мал маллах туршлагаа зааж сургасан. 2 өрхийг малжуулсан. 1500 орчим толгой малтай Сэргэлэн сумын 2 дугаар багийн Архоолой гэдэг газар өвөлжиж байна.