Сэргэлэн сумын Улсын Аварга малчин Н.Даваасүрэнгийн гэр бүл “Алтан төлийн эзэн” боллоо

1 жил
Сэргэлэн сумын Улсын Аварга малчин Н.Даваасүрэнгийн гэр бүл “Алтан төлийн эзэн” боллоо
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс 2023 оны “Алтан төлийн эзэд”-ийг шалгарууллаа.
 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Улсын аварга малчин” Нямдаваагийн Даваасүрэнгийн гэр бүлд “Алтан төлийн эзэн” шагналыг гардуулан өглөө.
Малчин Даваасүрэн нь бэлчээр нутаг Яхь нуурын байгалийн нөөц газрыг талхжилт, доройтлоос хамгаалах зорилгоор, нутгийн иргэдийн байгаль хамгаалах “Ногоон хөв” нөхөрлөлийг санаачлан байгуулж, унаган байгалиа зөв зохистой хамгаалан нутгийн иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.
 
Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн онцгой гишүүнээр 2013 онд элсэж, дунд шатны Улаан загалмайн хороотой хамтран ажиллаж байна.
Н.Даваасүрэн нь сумын “Хамгийн олон малтай өрх”-өөр 5 удаа
1999 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний малчин залуу” алтан медаль,
 
“Мянгат малчны” цол өргөмжлөл
 
2000 онд сумын “Есөн алдартан”
 
2006 онд “Аймгийн сайн малчин” өргөмжлөл
 
2010 онд “Аймгийн Тэргүүний ажилтан”
 
Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль,
 
2012 онд “Улсын сайн малчин”
 
2015 онд “Монгол Улсын хамгийн олон адуутай иргэн” медаль,
 
Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль,
 
2012 онд “Улсын сайн малчин”
 
Аймгийн уяачдын холбооны 20 жилийн ойн медаль,
 
2018 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Энэрэл” алтан медаль,
 
2016 онд “Хөдөлмөрийн Хүндэт” медаль,
 
2022 онд “Алтас Гадас” одонгоор тус тус шагнуулж байжээ.
May be an image of 2 people and people standingMay be an image of 2 people and people standingMay be an image of 2 people and people standingMay be an image of 2 people and people standing
May be an image of 5 people, people standing and indoor