ОХУ-ын Өвөрбайгалийн Улсын Их сургуульд дөрвөн оюутан тэтгэлгээр суралцахаар боллоо

5 жил
ОХУ-ын Өвөрбайгалийн Улсын Их сургуульд дөрвөн оюутан тэтгэлгээр суралцахаар боллоо

Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотод болсон “Монгол хэл, соёлын жил”-ийн хүрээнд Дорнод аймгийн Засаг дарга болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Өвөрбайгалийн улсын их сургуулийн захирлын уулзалтын үеэр харилцан тохиролцсоны үндсэн дээр Дорнод аймгийн 4 оюутанг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон. Уг хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр хуралдааны 05 дугаар тогтоолоор баталсан “Оюутны хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дорнод аймгийн зүгээс сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Өвөрбайгалийн Улсын Их сургуульд Орос хэлний бэлтгэл анги, сонгосон мэргэжлээр оюутан сургахаар боллоо.

Үүнтэй холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгаас ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Өвөрбайгалийн Улсын Их сургуульд Орос хэлний бэлтгэл анги, сонгосон мэргэжлээр суралцах оюутнуудтай Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн БСУГ ын дарга А.Нансалмаа нар гурвалсан гэрээ байгууллаа.