Аймгийн Засаг даргын дэмжлэгээр сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалтыг 6 дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ жилийн тухайд сургалтыг танхимаар 3 өдөр, цахимаар 2 өдөр явуулж байгаагаар онцлог.
Төрийн албаны ерөнхий шалгалтад 95 иргэн бүртгүүлснээс сургалтад 50 гаруй иргэд хамрагдаж байна.