2023 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.
13-наас 14-ний шилжих шөнө ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн хэсгээр,15-нд Халхголын сав нутгаар цас орж, салхи баруун хойноос секундэд 10-15 метр, зарим нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.
Дорнод аймгийн нутгаар: 13-наас 14-нд шилжих шөнө Халхголын сав газраас бусад нутгаар, 14-нд төв болон зүүн хэсгээр,15-нд Халхголын сав нутгаар хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 14-нд баруун хойноос секундэд 10-15 метр, зарим нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.
Хугацааны эхээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө ихэнх нутгаар -1...-6 градус, бусад хугацаанд шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар +2...+7 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: 13-наас 14-нд шилжих шөнө 14-нд цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 4-9 метр, 14, 15-нд баруун хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.
Хугацааны эхээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...-5 градус, 16-наас дулаарч шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 дулаан байна.