"Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслийн сургалт болж байна

1 жил
"Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслийн сургалт болж байна
Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл өртгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомсдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү төсөл нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 9 сумдад хэрэгжиж байгаа.
 
Ингэхдээ газар зохион байгуулалтын цогц төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийхэд салбар дундын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой газар ашиглалтыг сайжруулахад чиглэсэн бодлогын шинэчлэлийг дэмжих юм.
 
“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл нь Дорнод, аймгийн Булган, Матад, Хөлөнбуйр суманд хэрэгжиж байна.
 
Энэхүү төсөл нь үндсэн гурван бүрдэл хэсэгтэй. Үүнд :
 
1. Монгол оронд хуурай, гандуу бүс нутгийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх.
 
2. Дорнод Монголын хээрийн бүсэд газрын тогтвортой менежментийг сайжруулах.
 
3. Биологийн олон янз байдлын хамгаалал, газар нутгийн нэгдмэл байдлыг сайжруулах.
 
3 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
13 адам, адамдар отыр, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
8 адам, адамдар тұр және адамдар отыр кескіні болуы мүмкін