Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс "Мэдлэгтэй хэрэглэгч – Мэхлэгдэхгүй” аяныг зохион байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бүлгийн сурагчдын дунд "Хэрэглээний соёлтой хүүхэд" өсвөрийн сургагч багш бэлтгэх танхим, цахим хосолсон сургалтыг амжилттай явууллаа.
Сургалтанд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 175 сурагч хамрагдав.
Сургалтаар: Хэрэглээний соёлын талаарх ойлголт, мэдээлэл өгч
- Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэх соёл
- Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн “Е” тэмдэглэгээ
- Электрон тамхины хор уршиг, түүнээс татгалзах талаарх зөвлөгөө
- Усны зүй зохистой хэрэглээ, усаа хэмнэх тухай болон
- Цахим орчин дахь аюул эрсдэл, хувийн мэдээллээ хамгаалах талаар зөвлөгөөг хүргэлээ.
Өсвөрийн сургагч багш нар сургуулийнхаа үе тэнгийн нөхөддөө “Хэрэглээний соёл”, “Цахим соёл”-ыг түгээн дэлгэрүүлж ажиллах юм.