“Бидний маргаашийн Дорнод” төслийн уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан 12 төслийг үе шаттай хэрэгжүүлнэ

1 жил
“Бидний маргаашийн Дорнод” төслийн уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан 12 төслийг үе шаттай хэрэгжүүлнэ
Аймгийн Засаг даргын зөвлөх асан, "Хаданхүү" сангийн тэргүүн Хаданхүүгийн Энх-Отгоны санаачилгаар Дорнод аймгийн нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилтуудыг судалгаа шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, хууль эрх зүйн үндэслэл бүхий боломжит шийдлийг санал болгож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн бодит мэдээллээр хангахад хувь нэмэр оруулах, шинэлэг санал санаачилгыг өрнүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчид, багш, эцэг эх асран хамгаалагчдын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай судалгаат төслийн уралдааныг зохион байгууллаа.
Төсөлд Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 10, сумын 3 сургуулийн нийт 34 багийн 102 оролцогч өөрсдийн мэдлэг чадвар, бүтээлч байдлаа 4 үе шатны турш сорин өрсөлдсөнөөс 5 дугаар шатанд 12 багийн төсөл өрсөлдөж дүнгээ гаргасан юм.
 
1 дүгээр байранд: Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Э.Хулан “Үлгэрийн Хэрлэн гол” төсөл,
2 дугаар байранд: Хэрлэн сумын 2-р сургуулийн сурагч Т. Ганбаяр “Хаягдлыг хэрэглээ болгоё” төсөл, Хэрлэн сумын 11-р сургуулийн сурагч Б.Эгшиглэн “Биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбай” төсөл,
3 дугаар байранд: Хэрлэн сумын 12-р сургуулийн сурагч Т.Өнөболд “ Чойбалсан хотын нийтийн бие засах газрын өнөөгийн нөхцөл байдал, хүртээмж үйлчилгээг сайжруулах" төсөл, Чойбалсан сумын ЕБС-ийн сурагч Э.Мөнгөнзул “Охидын өрөө” төсөл,
Тусгай байранд: Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч С.Жавхлантөгс “Бүх нийтийн төв” төсөл, Flower сургуулийн сурагч Х.Оюунтүлхүүр “Байт харваа” төсөл, Дорнод ахлах сургуулийн сурагч Э.Энхтөгөлдөр “Ундны усны аюулгүй байдал” төсөл тус тус шалгарлаа.
Төслийн орон нутгийн удирдагчаар МУ-ын гавьяат багш Гэндэнгийн Бүдтуяа ажилласан байна.
 
✅Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн "Аймгийн Засаг даргын зөвлөх асан, "Хаданхүү" сангийн тэргүүн Хаданхүүгийн Энх-Отгоны санаачилгаар ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Бидний маргаашийн Дорнод" төслийн уралдаан нь төрийн бус байгууллага, сангаас санаачлан нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хэрхэн бодит хувь нэмэр оруулж болохыг харууллаа.
 
Шалгарсан 12 төслийг бүгдийг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээ амлаж байна.
 
Энэ жилээс Дорнод ахлах сургуулийн 11Б ангийн сурагч Э.Энхтөгөлдөрийн “Ундны усны аюулгүй байдал” төслийг Хэрлэн сумын гэр хорооллын айл өрхүүдэд, Баяндун сумын ЕБС-ийн 10Б ангийн сурагч Х.Цэрэнжаргалын “Хүүхэд төрийн албан хаагчдын арсан хамгаалагч төслийг Баяндун сумын ЕБС-д, Чойбалсан сумын ЕБС-ийн 11А ангийн сурагч Э.Мөнгөнзулын “Охидын өргөө” төслийг аймгийн 26 сургуульд, Дорнод ахлах сургуулийн 11Б ангийн сурагч Г.Дөлгөөнхэрлэнгийн “Номтойгоо нүүцгээе” төслийг “Хүн болох багаасаа төсөл”-тэй уялдуулан хэрэгжүүлнэ" гэв.
 
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 2 people, people standing and indoor
 
 
May be an image of 4 people, child and people standing
May be an image of 2 people and people standing
May be an image of 4 people and people standingMay be an image of 4 people, people standing and indoor