Аймгийн Засаг даргын 2023 оны 23 дугаар захирамжаар 2 дахь жилдээ хэрэгжиж буй сувилагч нарын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 60 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" болзолт уралдаан эхэлж байна.
“Би сувилагч” болзолт уралдаан 3 үе шаттай явагдах ба 1 дүгээр үе шат болох "Оролцогчдыг сонгох үе шат" 2023 оны 03 дугаар сарын 01-ээс 20-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Энэхүү болзолт уралдаан нь 2022 онд аймгийн Засаг даргын санаачилгаар 21 аймагт анх удаа сувилагчийн үнэлэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн онцлогийг олон нийтэд түгээх зорилгоор зохион байгуулагдаж шилдгээр шалгарсан 3 сувилагчид орон сууц худалдан авах байрны урьдчилгаанд тус бүр 20,0 сая төгрөгийн бодит дэмжлэг үзүүлж байсан. Энэ жил дахин уламжлал болгон зохион байгуулж буйгаараа онцлог юм.
“Би сувилагч” болзолт уралдаанд БОЭТ, УАУТ, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар оролцох юм.
Материал хүлээж авах хугацаа : 2023.03.01-2023.03.20 өдрийн 08:00-17:00 цагийн хооронд
Материал хүлээж авах хаяг : ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, 312 тоот