Чойбалсан-Улаанбаатар хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн боллоо

1 жил
Чойбалсан-Улаанбаатар хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн боллоо
Энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө шуурсан цасны улмаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн Улсын чанартай авто замын 178-330км хооронд тогтсон цасыг Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан ажиллаж буй Дорнод авто зам ХХК хусаж, зорчих хэсгийг чөлөөлсөн бол,
 
100-130км хооронд тогтсон цасыг Хэнтий аймгийн Харгуй ТӨХК хусаж цэвэрлэх ажлыг гүйцэтгэж, бүрэн чөлөөлж дууслаа.
Өнөөдрийн байдлаар Чойбалсан-Улаанбаатар хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн болсон байна.
 
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозам нь Улсын чанартай учраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу авто зам ашигласны төлбөр нь нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Зам, тээврийн хөгжлийн төвд төвлөрч, засвар арчлалтын хөрөнгө зардлыг дээрх байгууллагаас шийдвэрлэх зохицуулалттай хэдий ч эвдрэлтэй 27,0 км, 50,0 км хэсгүүдийг Улсын комисс ашиглалтад аваагүй гэдэг шалтгаанаар засвар хийгдэхгүй байгаа юм.
 
Дорнод аймгаас хууль, журмын дагуу Улсын чанартай замыг хариуцсан холбогдох Яам болон Зам, тээврийн хөгжлийн төвөөс хөрөнгө гаргуулан дээрх замуудыг засварлуулах шаардлагаа удаа дараа тавьсаар байна.
May be an image of snow and text