"Мэдлэгтэй хэрэглэгч-мэхлэгдэхгүй"

1 жил
"Мэдлэгтэй хэрэглэгч-мэхлэгдэхгүй"
Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Мэдлэгтэй хэрэглэгч – Мэхлэгдэхгүй” аяныг санаачлан зохион байгуулж байгаа билээ.
 
Аяны хүрээнд Цахим худалдааны эрсдэлээс хэрэглэгчийг хамгаалах тухай дараах зөвлөмжийг хүргэж байна.
 
Хэрэглэгч та :
 
1. Албан ёсны борлуулагч мөн эсэх, хаяг байршил тодорхой эсэх
 
2. Зарууд дээрх данс, утасны дугаар байнга солигддог эсэх
 
3. Зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлгээтэй, өндөр хямдрал тогтмол зарладаг эсэх
 
4. Олонд танигдсан брэнд нэр ашиглах, стандарт, баталгаажилтын талаар худал мэдээлэл агуулсан эсэхийг сайтар нягтлан онлайн худалдан авалт хийгээрэй.
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 10.2 дугаар зүйлд:
 
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих
 
“10.2.6. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.