Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын “Ур чадварын уралдаан” болно

1 жил
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын “Ур чадварын уралдаан” болно
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний холбогдох заалт, 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Чингис хааны цом-2023” Олон Улсын хоолны фестивалын бэлтгэл ажлын хүрээнд Монголын үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилготой "Ур чадварын уралдаан" уралдаан Сүхбаатар аймагт зохион байгуулагдана.
 
Зүүн болон говийн бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын “Ур чадварын уралдаан” нь 2023 оны 03 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд болох юм.
 
Дээрх арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг 03 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын 208 тоот өрөөнд бүртгэнэ.
 
 
Холбоо барих утас: 88011380
 
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.
 
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.
мәтін кескіні болуы мүмкін
мәтін кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.