“Халхын гол-Энхийн дуулал” цэргийн сэдэвт дууны уралдаан амжилттай болж өнгөрлөө

5 жил
“Халхын гол-Энхийн дуулал” цэргийн сэдэвт дууны уралдаан амжилттай болж өнгөрлөө

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, Монголын үндэсний телевиз хамтран зохион байгуулсан “Халхын гол-Энхийн дуулал” цэргийн сэдэвт дууны уралдаан Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж өндөрлөлөө.
Тус уралдаанд Дорноговь, Дорнод аймгуудын театр чуулгын уран бүтээлчид, ЦДБЭЧ, ХЦДБЧ, УДБЭТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, ардын авьяастнууд оролцож нийт 80 гаруй бүтээл өрсөлдөн бүтээлийн болон дуулаачийн гэсэн 2 төрлөөр шилдэгүүдээ тодруулсан юм.
Уралдааны “Дуулаачийн төрөл”-д:
- УГЗ Д.Дорлигийн хөгжим, СТА Г.Ганбатын шүлэг “Домогт Халхын гол” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин Г.Мөнхбат “Тэргүүн байр”,
- УГЗ Т.Эрдэнэ-Очирын хөгжим, АУЗ Б.Догмидын шүлэг “Алаг морьтой баатар” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин, МУГЖ Б.Батбаатар “Дэд байр”,
- СТА О.Эрдэнэцогийн хөгжим, СТА Д.Ган-Очирын шүлэг “Баатар Халхын гол” дуугаар ЦДБЭЧ-ын дуучин СТА Д.Алтанхүү “Гутгаар байр”,
- УГЗ Б.Ганхуягийн хөгжим,Ч.Чагнаадоржийн шүлэг “Амьнаас үнэтэй эх орон” дуугаар ХЦДБЧ-ын дуучин, МУГЖ Б.Ганчимэг “Тусгай байр”,
- Б.Жамсрангийн хөгжим, Б.Батсайханы шүлэг “Цэрэг чи мөнх” дуугаар ДуучинС.Оюунчулуун “Тусгай байр”-ын шагналыг тус тус хүртсэн байна.
Уралдааны “Бүтээлийн төрөл”-д
- УГЗ Д.Дорлигийн хөгжим, СТА Г.Ганбатын шүлэг “Домогт Халхын гол” бүтээл “Тэргүүн байр”,
- УГЗ Т.Найданжавын хөгжим, СТА Р.Мөнхтариагийн шүлэг “Халх гол аав хоёр” бүтээл “Дэд байр”
- СТА О.Эрдэнэцогийн хөгжим, СТА Д.Ган-Очирын шүлэг “Баатар Халхын гол” бүтээл “Гутгаар байр”-ын шагнал хүртсэн байна.