Энэ сарын 15-ны өдөр "Дэзэрэт энэрэл" Олон Улсын байгууллагаас аймгийн хэмжээнд цагаанаар болон цагаанаар зудархуу байгаа 6 сумын Малчин өрхөд тусламж үзүүлж ахуйн хэрэглээний нэн шаардлагатай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнийг 1 багц болгон тусламж хүргүүлэхээр аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Дорнод аймгийн хэмжээнд Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумдын нутгаар цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цагаан зудтай байна.