“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчний 102 жил, орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан Чойбалсан цэргийн хүрээний оройн нэгдсэн тоог Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
Аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн “Улс, эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын офицер, ахлагч нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, Монгол цэрэг Дэлхийн хэмжээнд мэдлэг боловсрол, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хажуужил, сахилга батаараа үнэлэгдэж байгаад бахархалтай байна” хэмээн онцоллоо.