Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа Дорнод аймагт ажиллаж байна

1 жил
Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа Дорнод аймагт ажиллаж байна
Боомт хариуцсан сайд Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хилийн боомтын захиргааны удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй Дорнод аймагт ажиллаж байна.
Уг ажлын хэсэг Дорнод аймагт ажиллах үеэрээ Баянхошуу боомт, Хавирга-Архашаат боомт дээр ажиллан боомтын үйл ажиллагаатай танилцав.
 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь 6 салбарт хэрэгжиж байгаа.
 
Нэгдүгээрт “Боомтын сэргэлт” юм.
 
Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил нэн тэргүүнд хийгдэж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Хавирга-Архашаат, Баянхошуу боомтын авто замын зураг төсвийн ажил хийгдэж байна.
 
Дорнод аймаг нь ОХУ, БНХАУ-тай шууд хиллэдэг зөвхөн Зүүн бүсийн төдийгүй, хил дамнасан бүс нутгийн эдийн засаг, худалдааны зангилаа төв болж, аялал жуулчлал, газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих таатай нөхцөлтэй. Монгол Улсын далайд гарах олон гарцын уулзвар болох хилийн 6 боомт, агаарын тээвэр, төмөр зам, эрчим хүч, уул уурхай зэрэг бусад аймаг, хотуудтай харьцуулахад хөгжлийн олон давуу талуудтай.
 
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Боомтын сэргэлт” –ийн хүрээнд Дорнод аймгийн хилийн боомтуудад түлхүү анхаарч, аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа тэлэх, Олон Улсын жишиг боомт болгохоор зорин ажиллаж байгааг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа хэллээ.
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor