- Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх.
-Үйлчилгээний цогцолбор байгуулах.
- Нэгдсэн халаалтыг шийдвэрлэх.
-Нийтийн ариун цэврийн байгууламж байгуулах.
-Өндөр хурдны шилэн кабельд холбох.
-Хатуу хучилттай автозамаар Чойбалсан хоттой холбогдох.
-Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах.
-Ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 улирлын пунктийг байгуулах.
-Хавирга-Архашаатын боомтыг олон Улсын зэрэглэлтэй болгох.
-Эрээнцавын авто зам, төмөр замын боомтын хөгжлийн төлөвлөлтийг эрчимжүүлэх.
-Мах, махан бүтээгдэхүүнийг хилйин боомтуудаар экспортлох нөхцөлийг бүрдүүлэх.
-ОХУ-ын Соловьевск боомтоор барилгын модон бэлдэц, материал импортлох нөхцөлийг бүрдүүлэх.
-ОХУ-ын боомтын шалган нэвтрүүлэх ажлыг шуурхай болгох.
-БНХАУ-ын Архашаат боомтоор 8-аас доош суудалтай тээврийн хэрэгслээр иргэд зорчих болон орон нутгийн иргэд өөрийн эзэмшлийн автомашинаар зорчих.
Боомт хариуцсан сайд Х. Булгантуяа Дорнод аймаг Засаг даргын захирамжаараа "Боомтын сэргэлтийн аймгийн дэд хороо" байгуулсанд сайшаалтай байна. Мөн аялал жуулчлалын маршрутыг батлуулсан нь жишиг болохуйц ажил байна. Тавьсан саналуудыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.