Өнөөдөр /2023.03.17/ “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчний 102 жил, орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн төрийн цэргийн байгууллагын ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол цэргийн өдөр бол Эх орныхоо тусгаар тогтнол, өнөөгийн тусгаар улсын үндэс суурийг тавьж бидэнд үлдээсэн өвөг дээдсийнхээ гавьяаг дурсан санах ёстой түүхэн өдөр билээ. Иймд Дорнод аймгийн цэргийн хүрээний түүхийг бүтээлцсэн та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" гэв.