Зэвсэгт хүчний 102 жилийн ой, орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн түүхт ой, "Монгол цэргийн өдөр”-ийн баярын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцсон юм.
Мөн салбартаа ажил үйлсээрээ манлайлсан хүмүүст төрийн болон салбарын одон медаль гардууллаа. Мөн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан “Урлаг, спортын цогцолбор” тэмцээний шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулав.
1.Хурандаа Б.Гантөмөр захирагчтай Хилийн цэргийн 0132 дугаар анги Тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэн боллоо.
2. Хурандаа Н.Цэцэнхүү захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар анги Дэд байр байранд,
3. Хурандаа Ж.Ганбаатар захирагчтай Хилийн цэргийн 0306 дугаар анги Гутгаар байранд тус тус шалгарав.