“Алсын хараа 2050” Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцлоо.
"Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан Үндэсний нэгдмэл зүйл, Сайн засаглал, Хүний хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Амьдралын чанар, Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Монгол Улсын Засгийн газрын референт Ц.Пүрэвхүү, Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын ахлах багш Б.Ганзориг, Эрхзүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг нар сургалтыг явуулж буй.
Оролцогчид багт хуваагдан баг, сум, аймгийнхаа өнөөгийн нөхцөл, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг цаасан дээр буулган зургаар илэрхийлж, үр дүнг үнэлэн хэлэлцэж байгаа юм.
Сургалтад Дорнод аймгийн 14 сумдын ИТХ-ын дарга, Сумын Засаг дарга, боловсролын байгууллагын удирдлага, Эрүүл мэндийн төвийн удирдлага, алба хаагчид оролцож байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн дотоод хэргийн яам, Удирдлагын академитай хамтран 21 аймагт зохион байгуулж байгаагаар онцлог юм.