“Алсын хараа 2050” Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт болж байна.
“Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан Үндэсний нэгдмэл зүйл, Сайн засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Амьдралын чанар, Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм.
Сургалтад Дорнод аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын тамгын газар, ТӨҮГ, газар, хэлтэс, агентлагийн удирдлага, алба хаагчид оролцож байна.