Дорнод аймгийн томоохон гол, нуурууд 3 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн байдлаар Хэрлэн гол Чойбалсан хот орчимд 96 см , Халх гол Халхгол сум , Ялалт баг орчмоор 87-110 см, Хөх нуур 127 см , Буйр нуур 112 см , Улзын гол уртын дагуу 60-139 сантиметрийн мөсний дундаж зузаантай мөсөн бүрхүүлтэй байна. Хаврын улирал эхэлж цаг агаар дулаарч байгаагаас гол, нууруудын мөсний зузаан нимгэрч мөс хэврэгшиж эхэлсэн тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.