Аймгийн онцгой комиссын дарга энэ сарын 24,25-ны өдрүүдэд гамшигт үзэгдлийн нөхцөл байдалд хүрсэн Баян-уул суманд ажиллана

1 жил
Аймгийн онцгой комиссын дарга энэ сарын 24,25-ны өдрүүдэд гамшигт үзэгдлийн нөхцөл байдалд хүрсэн Баян-уул суманд ажиллана
Өнөөдөр /2023.03.23/ аймгийн Онцгой комиссын 2023 оны 07 дугаар хуралдаан болж, дараах шийдвэрүүд гарлаа.
 
1. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 2023 оны 03 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд их хэмжээний нойтон цас орж, гамшигт үзэгдлийн нөхцөл байдалд хүрсэн Дашбалбар, Баян-Уул сумдын цасанд дарагдсан малчин өрхүүдийн малын хашаа хороог чөлөөлөх, хариу арга хэмжээ авах ажилд Онцгой байдлын газар, цэргийн ангиас нийт 30 албан хаагчийг дайчлан ажиллуулах, шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах.
 
2. Хариу арга хэмжээ авах ажилд дайчлагдан ажиллах албан хаагч нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллах.
 
3. Гамшигт үзэгдлийн нөхцөл байдалд хүрсэн Баян-Уул сумын Онцгой комисст зэргэлдээх сумдын аюулгүй нөөц болон хувийн хэвшлээс нийт 1500 боодол байгалийн хадланг олгох.
 
4. Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх цасанд боогдсон 50 км замын зорчих хэсгийг хусаж, хэвийн болгох ажлыг шуурхай зохион байгуулах.
 
5. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын дунд болзолт уралдааныг зохион байгуулж, идэвхтэй оролцсон 3 сумыг шалгаруулахад шаардагдах 18 сая төгрөгийг ирэх 2024 оны аймгийн төсөвт тусгуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг шийдвэрүүд гарлаа.