Гамшигт үзэгдэлд өртсөн Дашбалбар, Баян-Уул сумдад хариу арга хэмжээ авах бүлэг ажиллаж байна

1 жил
Гамшигт үзэгдэлд өртсөн Дашбалбар, Баян-Уул сумдад хариу арга хэмжээ авах бүлэг ажиллаж байна
Баян-Уул сумын хойд хэсгээр буюу Улзын голын хөндий дагуу энэ сарын 21,22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний нойтон цас, хүчтэй цасан шуурга шуурч байгаль цаг уурын гамшигт үзэгдэл тохиолдсон.
 
Аймаг, сумдын Онцгой комиссын шийдвэрээр Гамшигт үзэгдэлд өртсөн Баян-Уул, Дашбалбар сумдад Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, иргэдээс бүрдсэн бүлгүүд томилогдон ажиллаж, цасанд дарагдсан малын хашаа хороог цэвэрлэх, хорогдсон малын сэг зэмийг зайлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.
 
Баян-Уул суманд байгалийн хадлан буюу өвс, Дашбалбар суманд малын тэжээлийн дэмжлэг үзүүлэв.
сыртта кескіні болуы мүмкін