Их хэмжээний нойтон цас, хүчтэй цасан шуурга шуурч гамшигт үзэгдэл тохиолдсон Баян-Уул сумын Харчулуут, Урт багуудад аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн, Баян-Уул сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Ганбат болон Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын Засаг дарга нар ажиллаж байна.
Тэрээр гамшигт үзэгдэлд өртсөн малчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, гамшгийн үед ажиллаж буй мэргэжлийн бүлгийн залуустай уулзаж талархал илэрхийлэв.