“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд гал унтраах бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 24-ний өдөр Чойбалсан сумын гал унтраах бүлгэмд аймгийн Онцгой байдлын газраас дадлага сургуулилт хийлээ.
Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ш.Ёл Аймгийн Онцгой комиссын 2023 оны 7 дугаар хуралдааны шийдвэрээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл хэрэгжиж байгаа зургаан сумдын дунд “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аян эхэлж байгааг танилцууллаа.
Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагын Америкийн Нэгдсэн Улсын олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр 2022-2025 онд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл Дорнод аймгийн Хэрлэн, Халхгол, Баяндун, Баянтүмэн, Чойбалсан сумдад хэрэгжиж байна.
Уг төслийн хүрээнд Чойбалсан, Халхгол, Баяндун сумдын “Гал унтраах сайн дурын бүлэг”-ийн гишүүдийг чадавхжуулах чиглэлээр хөдөлмөр хамгаалалтын хувцас, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлж, сургалт болон дадлага ажлыг зохион байгууллаа.