Аймгийн Засаг даргын 2023 оны А/23 дугаар захирамжаар “Би сувилагч” болзолт уралдаан 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Болзолт уралдаанд Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Уламжлалт анагаах ухааны төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг 10 эрүүл мэндийн байгууллагаас эхний шатанд нийт 24 сувилагчийн материалыг хүлээн авч, ажлын хэсгийн шийдвэрээр 18 сувилагч тэнцэж, хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох эрх авлаа.
Болзолт уралдааны шагналын сан нь 60,0 сая төгрөг бөгөөд шат тус бүрийн нэгдсэн үнэлгээгээр тэргүүлсэн 3 сувилагчид орон сууц худалдан авахад нь тус бүр 20,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм.