УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулах Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг дараах хуулийн төслүүдийн хүрээнд явагдана.
Үүнд:
Нийгмийн даатгалын ерөнхий хууль,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль,
Нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль,
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль,
Хэлэлцүүлэг: 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цаг Дорнод Политехник коллежийн хурлын зааланд болох тул иргэд, даатгуулагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.