Монгол улсын Засгийн газрын 183-р тогтоолын хүрээнд 4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Монголын хүүхдийн спортын VI их наадам энэ сарын 09-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 34 төрлөөр 22 байршилд зохион байгуулагдах юм. Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд оролцохоор Дорнод аймгаас спортын 16 төрлөөр шилдэг өсвөрийн 167 тамирчид, 25 дасгалжуулагч нийслэл Улаанбаатар хотыг зорьж байна.
Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн нийт тамирчид, дасгалжуулагчдад Дорнод нутгийнхаа нэрийг өндөр өргөн, их наадамдаа амжилттай оролцохыг хүсэн ерөөж багийн ахлагч, МУ-ын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаад Дорнод аймгийн тугийг гардуулан өглөө.