Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банк, Глоб Интернэшнл төв, Дорнод аймгийн Иргэний Нийгмийн Байгууллагуудын Зөвлөл, Талын сувдан гүүр ТББ-ууд хамтран хэрэгжүүлж буй MASAM II төсөл Дорнод аймагт 2022 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Өнөөдөр /2023.03.30/ MASAM II төслийн ажлын хэсгээс Хэрлэн сумын 11 багийн иргэдэд төслийн үр дүнгээ танилцуулан төрийн үйлчилгээг ил тод болгох цахим платформуудыг танилцуулсан юм.
Дорнод аймгийн 2023 оны батлагдсан төсвийг “Иргэдийн төсөв” цахим эмхэтгэл боловсруулах,
Хэрлэн сумын Ягаан цээнэ, Мянган жаргалан, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээ авсан иргэн эмнэлгийн хүний нөөц, санхүүгийн талаарх мэдээлэл авах, үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, сэтгэл ханамжийн судалгаанд оролцох,
Орон нутагтаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд иргэд цахимаар санал өгөх боломжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд иргэд "Төсвийн хөрөнгө оруулалт аппликейшн ашиглан 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөлд санал өгөх боломжтойгоос гадна ухаалаг утас ашиглан QR код уншуулан санал өгөх боломж бүрдэж байна.