Дорнодын тогооч нар зүүн болон говийн бүсийн аварга шалгаруулах уралдаанд амжилттай оролцлоо

1 жил
Дорнодын тогооч нар зүүн болон говийн бүсийн аварга шалгаруулах уралдаанд амжилттай оролцлоо
Зүүн болон Говийн бүсийн 7 аймгийн тогооч, зөөгчдийн аварга шалгаруулах “Буурч Цом -2023” ур чадварын уралдаан Сүхбаатар аймагт боллоо.
 
Уралдаанд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн нийт 150 гаруй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч өрсөлдсөн байна.
 
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Дорнод аймгаас 5 сургууль, 8 цэцэрлэгийн нийт 16 тогооч оролцсоноос Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Ц.Үүрийнтуяа “Хүүхдийн хоол”-ны төрөлд 2 дугаар байр, "Шинэ хөгжил" сургуулийн ахлах тогооч М.Наранцэцэг "Орон нутгийн онцлогтой идээ, ундааны хоолны үзэсгэлэн"-ийн төрөлд 3 дугаар байр, Политехникийн коллежийн оюутан Б.Энхзул “Оюутан” төрөлд 3 дугаар байр тус тус эзэлж, амжилттай оролцов.
 
Тогооч нартаа халуун баяр хүргэе👏👏👏
5 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
11 адам, адамдар тұр, тағам және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін