Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.04.03/ шуурхай хуралдаанаар “ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”, "Хүүхэд хамгаалал"-ын талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд :
1. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг орон нутагт зохион байгуулж буй. Уг хэлэлцүүлэгт агентлаг, газар, хэлтсийн дарга нар ажилчдаа хамруулах,
2. Иргэдэд төсвийг ил тод нээлттэй болгох арга замыг нэмэгдүүлэх зорилго бүхий “MASAM II” төслийн хүрээнд "Иргэдийн төсөв" эмхэтгэлийг олон нийтэд танилцуулж, Мөн “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшн ашиглан 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөлд иргэд, олон нийт цахимаар санал өгөх боломж бүрдсэн. Тиймээс “MASAM II” төслийн багаас мэдээлэл авч иргэд олон нийтэд мэдээлэх, санал өгөх,
3. Хэрлэн сумын нийт багуудын “Багийн иргэдийн хурал”-аар Хөдөлмөр эрхлэлт болон “ MASAM II” төсөл, хог тээврийн талаар мэдээлэл хүргэж ажиллахыг тус тус даалгав.