Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сумдын хэсгийн төлөөлөгч нарын ажиллах, орчин нөхцөлийг сайжруулах, дэмжих зорилгоор жил бүр сумдын Цагдаагийн хэсгийн барилгын засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг.
Энэ онд Сэргэлэн сумын цагдаагийн хэсгийн засварын ажил хийгдэх юм. Тус сумын цагдаагийн хэсгийн засварын ажлыг “Дорнын их өгөөж” ХХК хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж буй.
Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд Хэрлэн сумын 2 дугаар багийн Цагдаагийн хэсэг, Дашбалбар, Баяндун сумын цагдаагийн хэсгийн байранд тус тус засвар, үйлчилгээг хийсэн бол, 2022 онд Цагаан-Овоо сумын цагдаагийн хэсгийн барилгыг засварласан.
Ингэснээр Сумдын хэсгийн төлөөлөгч нар тав тухай орчинд ажил үүргээ гүйцэтгэж байна.